БНХАУ -40 хэмийн хүйтэнд хэвийн ажиллах өндөр хурдны галт тэрэгний нээлтийг хийв

БНХАУ -40 хэмийн хүйтэнд хэвийн ажиллах өндөр хурдны галт тэрэгний нээлтийг хийв

Өчигдөр /2020.01.06/ БНХАУ -40 хэмийн хүйтэнд хэвийн ажиллах боломжтой, өндөр хурдны цахилгаан “Multiple Unit” (EMU) галт тэрэгний нээлтийг хийжээ. Тус галт тэрэг нь  350 км/ц хурдлах чадвартай бөгөөд Хятад улсын хамгийн хойд Хэйлунзян мужийн төвөөс Бээжин, Харбин хотын чиглэлд явах гэнэ. Мөн өрөөний температурыг алдагдуулахгүй тусгай гадаргаар давхарлажээ.

БНХАУ-д 2008-2009 оны үед Герман улстай хамтран анхны хурдан галт тэрэгний замыг ашиглалтад оруулж байснаас хойш эдүгээ хурдан галт тэрэгний үйлдвэрлэл болон нийт хурдан галт тэрэгний замын уртаар дэлхийд тэргүүлэх улсын нэг болоод байна.

Сүүлийн жилүүдэд Бээжингээс Өвөр Монгол, Шанси болон Хэлонжоанг зэрэг хүйтэн цаг агаартай мужуудыг хурдан галт тэрэгний сүлжээнд холбосон. Өвлийн улиралд их хүйтэрдэг эдгээр бүс нутагт зорчиход зориулсан галт тэргийг ийнхүү хэрэглээнд нэвтрүүлэх нь олон талын ач холбогдолтой юм. 

Эх сурвалж: ChinaDaily