Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод коронавируст халдварын 13 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ-аас мэдээллээ. Эдгээрийн 12 нь Ачтан болон Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой бол нэг нь Баянзүрх дүүргийн Голомт банкны салбарт ажилладаг теллер байна.
Тиймээс БЗД-ийн Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкаар 12 дугаар сарын 28-аас хойш үйлчлүүлсэн иргэд харъяа цэгүүддээ шинжилгээ өгөхийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа уриаллаа.