Төв аймгийн Жаргалант суманд сэжигтэй тохиолдол илэрч PCR шинжилгээний хариу нь эерэг гарсан тухай мэдээлэл манай редакцид эх сурвалжаас ирсэн.
Тэгвэл тус иргэний баталгаажуулсан шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа талаар Жаргалант сумын Эрүүл мэндийн төв ийн эмч бидэнтэй холбогдож мэдэгдлээ.
Тус суманд уржигдараас буюу энэ сарын 05-ны шөнөөс хөл, хорио тогтоосон бөгөөд усны худаг нь тодорхой цагт онгойх, иргэдийг гэрээс нь гаргахгүй байх арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Дээрх сэжигтэй тохиолдлын хувьд Мөнххада компанийн голомттой холбоотой гэх мэдээлэл байгаа юм.