Сэжигтэй шинж тэмдэг илэрвэл яаран эмнэлэгт очихгүй байхыг зөвлөлөө

Сэжигтэй шинж тэмдэг илэрвэл яаран эмнэлэгт очихгүй байхыг зөвлөлөө

Коронавирусээр халдварласан байж магадгүй гэж үзэж байгаа хүмүүс хэрхэн, хаана хандах талаар ЭМЯ-наас 18.00 цагт мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Д.Наранзул мэдээлэхдээ, “Халдвартай хүмүүсийн хувьд 20-иос доош насныхан харьцангуй хөнгөн хэлбэрээр, 50-иас дээш насанд хүндээр өвдөж байна. Нас ахих тусам эрэгтэйчүүдийн өвчлөл нэмэгдэж байгаа нь өвчин хүндрэх зүй тогтол ажиглагдаж байна.

Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаанаас  авч үзвэл, өвчний эхэн үед хуурай ханиалгах, хоолой сэрвэгнэх, толгой өвдөх, хамар битүүрэх халуурах шинж тэмдэг түгээмэл гарч байна. Иргэдэд эдгээр шинж тэмдэг илэрвэл яаран эмнэлэгт очилгүй, өөрийгөө гэртээ тусгаарлаад 24 цагийн 119 дугаарт хандаж хэрхэн шинжилгээ өгөх, ямар арга хэмжээ авах заавар, зөвлөмжийг авах боломжтой” хэмээн зөвлөв.