ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцуулж байна. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрээр "Сүүлийн 24 цагийн хугацаанд манай улсад 41 шинэ халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотод илэрлээ. Бусад аймгуудад шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Ингэснээр Улаанбаатар хотод нийт 527 хүн халдвар аваад байна. Дотоодод бүртгэгдсэн нийт халдварын тоо 853, улсын хэмжээнд 1349 хүн коронавирусийн халдвараар өвчилжээ. Үүнээс 887 нь буюу 65,7 хувь нь эдгэрсэн байна" гэв.