САЙН МЭДЭЭ: ГССҮТ-ийн эмч, ажилчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ

2021-01-06 07:52

САЙН МЭДЭЭ: ГССҮТ-ийн эмч, ажилчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн бүх эмч, ажилчдаас өчигдөр /2021.01.05/ PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ. Тодруулбал, тус эмнэлгийг нэгдүгээр сарын 5-нд 18.00 цагт хамгаалалтад аваад байсан юм. Учир нв Баянгол дүүрэгт байрладаг “Ачтан элит клиник” эмнэлгийн эмч тус төвд ирж өвчтөн үзсэн тохиолдол гараад байсан юм. 

Иймд зайлшгүй тандалт хийх шаардлагатай гэж үзэж, тухайн эмчийн үзсэн хүн болон ойрын хавьтал болсон хүмүүсээс PCR шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан талаар тус эмнэлгийн захирал Э.Галбадрах мэдээлжээ. Тэрбээр “Манай эмнэлгийг тусгаарлаагүй. Тандалт л хийсэн. Манай ажилчид бүгд PCR шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний хариу шөнөдөө гарч, бүгд сөрөг гарсан” гэсэн байна.

2021-01-05 22:54

“Ачтан элит” эмнэлгийн эмч ГССҮТ-д ирж өвчтөнд үзлэг хийсэн байжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийг өнөөдөр 18.00 цагийн орчимд тусгаарлалтад авсан талаарх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад байна. Өчигдөр/2020.01.04/ "Ачтан элит” эмнэлгийн нэг эмч ГССҮТ-д ирж хоёр өвчтөнг үзсэн байна.

Өнөөдөр “Ачтан элит” эмнэлгийн 9 ажилчнаас коронавирусийн халдвар илэрсэн талаар ЭМЯ мэдээлсэн. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмч, мэргэжилтэн, үйлчлүүлэгчдээсээ түргэвчилсэн шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан байна. Харин онош тодруулах зорилгоор тухайн эмчийн үзсэн хоёр өвчтөн, сахиур зэрэг 6-7 хүнд PCR шинжилгээ авч, 21.00 цагийн орчимд ХӨСҮТ-д хүргүүлжээ.