Жүжигчин Том Круйз “Crew Dragon” хөлгөөр сансрын станц руу аялна

Жүжигчин Том Круйз “Crew Dragon” хөлгөөр сансрын станц руу аялна

Холливудын жүжигчин Том Круйз “SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгөөр Олон улсын сансрын станц /ОУСС/ руу аялахаар болжээ.

АНУ-ын үндэсний сансар судлалын NASA агентлаг жүжигчин Том Круйзтэй хамтран сансарт зургийг нь авсан анхны киног бүтээхээр ажиллаж эхэлснээ өнгөрсөн оны тавдугаар сард мэдэгдсэн билээ.

Том Круйзийн нислэгийг Техас муж улсын Хьюстон хотод байрладаг “Axiom Space” компани зохион байгуулах аж. Тус компани дөрвөн зорчигч бүхий “Crew Dragon” хөлгийг хөөргөх гэрээг “SpaceX” компанитай байгуулжээ. Дөрвөн зорчигчийн дотор Том Круйз, кино продюсер Даг Лиман, Израилын сөнөөгч онгоцны нисэгч Эйтан Стибб нар багтсан байна. Тэдэнтэй хамт нислэгийг удирдах NASA-гийн сансрын нисэгч Майкл Лопес Алегриа ниснэ.  Тэд сансарт 10 хоног аялах бөгөөд аяллыг 10 дугаар сард хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Insider