Судлаачид 2021 онд олон улсын түвшинд тулгарч болох гол 10 эрсдэлийг нэрлэв

Судлаачид 2021 онд олон улсын түвшинд тулгарч болох гол 10 эрсдэлийг нэрлэв

Нью-Йоркт төвтэй Олон улсын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын судалгааг голчлон хийдэг “Euroasia group”-ийн шинжээчид олон улсын түвшинд тулгарч болох хамгийн гол 10 эрсдэлийг оны эхэнд тодорхойлдог уламжлалтай. Тэгвэл энэ онд тулгарч болох эрсдэлүүдийг дараах байдлаар жагсаажээ. Үүнд:

  1. Д.Трамп сонгуулийн үр дүнг зөвшөөрөхгүй байх эрсдэл. Жо Байденг тангараг өргөсний дараа АНУ-ын хүн амын тал нь төрийн тэргүүнээ хууль бус гэж үзэх эрсдэл тулгарах магадлалтай;
  2. Коронавирусийн тархалт ба түүний сөрөг үр дагавар. Тахлын эсрэг вакцинжуулалт баян хоосны ялгааг улам нэмэгдүүлж олон улс оронд нийтийг хамарсан эсэргүүцэл хөдөлгөөн гарна. Үүний зэрэгцээ цар тахлын улмаас ажлын байр хорогдож, иргэдийн засгийн газартаа итгэх итгэл эрс буурна. Мөн хөгжиж буй орнуудын өрийн хэмжээ нэмэгдэнэ гэж таамаглаж байна.
  3. Уур амьсгалын өөрчлөлт;
  4. АНУ-БНХАУ-ын хоорондын зөрчил хурцдах;
  5. Олон улсын хэмжээнд дата боловсруулахтай холбогдсон эрсдэл;
  6. Кибер орон зайд үүсэх томоохон эрсдэл; (улс хоорондын кибер халдлага)
  7. Туркийн дотоод асуудал хурцдах эрсдэл;
  8. Ойрх Дорнодын үйл явц ба газрын тосны үнэ ханш;
  9. Меркел ажлаа хүлээлгэн өгсний дараа түүний гүйцэтгэж байсан орон зайд хийдэгдэл үүсэх, 
  10. Коронавирусийн тархалтын улмаас Латин Америкийн орнуудад ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал үүсэх гэсэн эрсдэлүүдийг онцолжээ.

Эх сурвалж: Euroasiagroup