Сарьсан багваахайн сэндвич идэж буй хүнийг харуулсан зар сурталчилгааг шалгаж эхэлжээ

Сарьсан багваахайн сэндвич идэж буй хүнийг харуулсан зар сурталчилгааг шалгаж эхэлжээ

Австралийн аялал, загас агнуурын хэрэгслийн “Boating Camping Fishing store” дэлгүүр саяхан сарьсан багваахайн сэндвич идэж буй хүнийг харуулсан зар сурталчилгааг цахим сүлжээнд байрлуулжээ. "Youtube" сувагт байрлуулсан тус рекламыг хэдхэн цагийн дотор 250 мянган хүн үзсэн аж. Үүний дараа Австралийн Сурталчилгааны хяналтын байгууллагад тус рекламтай холбоотой маш олон гомдол ирж,  “Boating Camping Fishing store” дэлгүүрийг шалгаж эхэлсэн байна.

Хяналтын байгууллагаас "Ковид-19-ийн цар тахал, тархалт хэр зэрэг хүнд байгааг хүн бүхэн ойлгож байгаа. Гэхдээ энэ сурталчилгаа зарим талаараа цар тахлын байдлыг тохуурхан, хошигносон байна” гэж мэдэгджээ.  

БНХАУ-ын Хубэй мужид анх сарьсан багваахайнаас хүнд коронавирус халдсан гэж хэд хэдэн орны эрдэмтэд таамаглаж буй. Гэсэн ч 100 хувь батлагдаагүй ойлголтод тун болгоомжтой хандахыг мөн сурталчилгааны хяналтын байгууллагаас анхааруулсан байна.

“Boating Camping Fishing store” дэлгүүр нь өмнө нь хэд хэдэн удаа ёс зүйд харшилсан сурталчилгаа хийсэн хэргээр  мөн шалгагдаж байжээ.

Эх сурвалж: BBC