SOS: Коронавирусийн халдвар авсан 76 настай эрэгтэй өчигдөр нас баржээ

SOS: Коронавирусийн халдвар авсан 76 настай эрэгтэй өчигдөр нас баржээ

Өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр ХӨСҮТ-д коронавирусийн халдвар авч эмчлэгдэж байсан 76 настай эрэгтэй нас баржээ. Тус иргэн нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт зүрхний архаг дутагдал, зүрхний хэм алдагдсан, доод мөчдийн судасны бөөгнөрөл гэсэн архаг хууч өвчнөөр эмчлэгдэж байгаад коронавирусийн халдвар авч, улмаар ХӨСҮТ-д очин тав дахь хоногийн эмчилгээн дээрээ нас барсан байна.