ЭМЯ: Улаанбаатар хотод коронавирусийн 22 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ: Улаанбаатар хотод коронавирусийн 22 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ-аас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа. 

Тэрээр "1 дүгээр сарын 4-ний өдөр 11,581 хүнд шинжилгээ хийхэд 22 хүнээс коронавирус илэрлээ. 22 тохиолдлын 12 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотй, дөрөв нь халдвар авсан сувилагчийн ойрын хавьтал, бусад нь сөн ойрын хавьтал болсон, ажиглан тусгаарлах байранд байсан иргэд байна. Бусад аймгуудад шинээр халдвар бүртгэгдээгүй. Сүүлийн 24 цагт таван хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тоо 1308, үүнээс 884 нь эдгэрсэн. Дотоодод "кластарлаж" гарсан халдварын тоо 817 байна"