Шинэ жилийн баяр тэмдэглэсэн гэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнаас коронавирус илэрчээ

Шинэ жилийн баяр тэмдэглэсэн гэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнаас коронавирус илэрчээ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул өнгөрөгч 12 дугаар сарын 30-ны өдөр ажилчдаа цуглуулж, өрөөндөө ширээ засан шинэ жилийн баяр тэмдэглэсэн байна. Улмаар тэнд байсан ажилтнаас коронавирус илэрчээ. Учир нь халдвар авсан ажилтны гэр бүлийнх нь хүн коронавирусээр өвчилж, ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан бөгөөд тухайн үед тус ажилтны шинжилгээний хариу гараагүй байсан аж.  

Харин энэ талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс "үгүйсгэсэн мэдэгдэл"-ийг гаргасан байна. Сонирхуулахад тус газрын дарга Ү.Оюунзул нь өнгөрөгч орон нутгийн сонгуулиар Нийслэлийн Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байдаг. Харин түүнийг саяхан тус газрын даргаар томилсон гэх мэдээлэл бий.