Хойд Солонгосын эрх баригчид тус улсад коронавирусийн халдвар нэвтэрч болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ улам чангатгасан талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээллээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд БНАСАУ-ын эрх баригчид тусгаарлалтын байрнууд эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлагад нийцэж байгаа эсэх мөн иргэддээ шинэ халдварын талаар мэдээлэл өгөхөд чиглэгдсэн олон нийтийн мэдээллийн аянг өрнүүлж байгаа аж.
Одоогийн байдлаар БНАСАУ-ын эрх баригчид нутаг дэвсгэрт нь коронавирусийн халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгдэж байгаа бөгөөд энэ нь цар тахал эхэлмэгц хатуу хязгаарлалт тавьж, хилээ эрт хаасантай холбоотой гэж ДЭМБ онцолж байна.
Эх сурвалж: CGTN