ЭМЯ-наас хөл хориог дахин 14 хоног сунгах санал ирүүлжээ

ЭМЯ-наас хөл хориог дахин 14 хоног сунгах санал ирүүлжээ

УОК-оос гаргасан саналын дагуу энэ сарын 06-ны өдрийн 06.00 цаг хүртэл /2020.01.06/ Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож, хөл, хорио тавьсан. Тэгвэл хөл, хориог сунгах эсэхийг өнөөдөр 14:00 цагаас Улсын онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлах юм. Харин ЭМЯ-наас энэ хугацаанд эх үүсвэр нь тодорхойгүй болон шинэ голомт үүссэн тул халдварын нөхцөл байдлыг харгалзан хөл хориог дахин 14 хоног сунгах саналаа УОК-т ирүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ.