ЭМЯ: Нийт 21 хүнээс халдвар илэрсний хоёр нь гэр бүлийн хүмүүс байна

ЭМЯ: Нийт 21 хүнээс халдвар илэрсний хоёр нь гэр бүлийн хүмүүс байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр /2021.01.02/-ийн байдлаар нийт 5807 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 21 хүнээс халдвар илэрлээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт батлагдсан 19 тохиолдлын ойрын хавьтлуудаас авсан 2-3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн бөгөөд дээрх хүмүүс тусгаарлалтад байсан.

Мөн гэр бүлийн хоёр хүнээс халдвар илэрсэн. Нийслэлд голомтлон бүртгэгдэж байгаа батлагдсан тохиолдол 450 болсон.

Нийслэлээс бусад аймгуудад сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй, мөн 14 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Монгол Улсын хэмжээнд батлагдсан Covid-19-ийн нийт тохиолдол 1263. Үүнээс эдгэрсэн 869, эмчлэгдэж байгаа 384 хүн байна. Дээрх хүмүүсээс биеийн байдал хөнгөн 269, хүндэвтэр 104, хүнд 9, маш хүнд хоёр хүн байна. Халдварын голомтыг хяналтдаа авахыг хичээж байна. Баянзүрх дүүргийн эмнэлгийн хувьд халдварын маш том голомт гарсан. Хавьтлуудыг хянах 14 хоногийн хугацаа дуусаагүй ч 400 гаруй хавьтлыг гэрийн ажиглалтад шилжүүлсэн. Одоо 900 гаруй ойрын хавьтлыг тусгаарласан, мөн хоёрдогч 2000 гаруй хавьтал бий” гэсэн юм.