МОНГОЛ ШУУДАН: Нэг тохиолдол нь БЗД-ийн эмнэлгийн голомтын хавьтал байсан

МОНГОЛ ШУУДАН: Нэг тохиолдол нь БЗД-ийн эмнэлгийн голомтын хавьтал байсан

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр Төв шууд ХК-ийн ажилтнаас коронавирус илэрсэн нь тодорхой болсон. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Монгол шуудан ХК-аас мэдэгдэл гаргажээ. 

Тодруулбал, "Олон улсын Шууд Илгээмжийн Гаалийн газрын нэг ажилтнаас коронавирус илэрсэн талаар мэдээлсэн. Энэхүү тохиолдол нь Баянзүрх дүүрэг /БЗД/-ийн эмнэлэгт илэрсэн голомтын хавьтал байсан. Бид болзошгүй эрсдлээс сэргийлж ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийн ажиллаж байна" гэжээ.