ЭМЯ-аас дам хавьтагч илэрч тус яаманд ариутгал, халдваргүйтэл хийж эхлэв

ЭМЯ-аас дам хавьтагч илэрч тус яаманд ариутгал, халдваргүйтэл хийж эхлэв

Эрүүл мэндийн яаманд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлэл зарим эх сурвалжаас манай редакцид ирлээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны хойд байранд засвар хийж байсан хүний ээжээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Иймд тус иргэнийг коронавирусийн батлагдсан тохиолдлын дам хавьтагч гэж үзэж байгаа ажээ. Харин завсар хийгдэж буй тус байранд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй ЭМЯ-ны төслийн нэгж үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл байна. 

Иймд яг одоо Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тус яаманд ариутгал, халдваргүйтлийг хийж, мөн яамны алба хаагчдыг шинжилгээнд хамруулж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Бид Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдож энэ талаар тодруулахад “Би яамны байранд байхгүй  байна. Хэвлэлийн бага хурал хийдэг зааланд байна. Тиймээс яаманд юу болж  байгааг мэдэх юм алга. Саяхан л нам тайван байсан” гэлээ.