Н.Тавинбэх: Цахилгааны төлбөр нь их гарсан бол хэрэглээ нэмэгдсэн гэсэн үг /LIVE/

Н.Тавинбэх: Цахилгааны төлбөр нь их гарсан бол хэрэглээ нэмэгдсэн гэсэн үг /LIVE/

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон албаны хүмүүс цахилгааны төлбөр нэмэгдсэн эсэх болон алдаатай бичилт хийгдсэн талаар мэдээлэл хийлээ. 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлэхдээ "Засгийн газрын шийдвэрээр цахилгаан, дулаан, дулааны уурын төлбөрийг төр даахаар болсон. Долоон сарын хугацаанд бид тусгай журам гаргаж, олон нийтэд танилцуулсан. Дулаан, эрчим хүчний талаар ямар нэг гомдол ирээгүй, айл өрхийн цахилгаан эрчим хүчний төлбөртэй холбоотойгоор гомдол, маргаан гарсан. Улаанбаатар хотын хэмжээнд 362500 хэрэглэгчид цахилгааны төлбөрийн бичилт хийснээс 137 мянга нь гэр хорооллын иргэд. Үүнээс 4914 гомдол Эрчим хүчний яаманд ирснээс 294 хэрэглэгчийн гомдлыг албан ёсны гомдол болгон хүлээн авч, гомдлыг арилгахаар ажиллаж байна.

Төлбөр өндөр гарсан, арванхоёрдугаар сарын 1-ээс төр хариуцаж байхад иргэн өөрөө төлөхөөр болж байгаа нь ямар учиртай вэ гэсэн гомдол их ирсэн.

Улсын хэмжээнд 690 мянган айл өрх байгаагаас цахилгааны заалтыг биеэр очиж авдаг, цаг хугацаа шаардсан ажил байдаг. Иймээс хэрэглэгч нарын 6 хэсэгт хувааж, бичилт хийдэг. Хэрэглэгчдийг гэрээ байгуулж, сүлжээнд холбогдсон өдрөөс нь эхлэн 30 хоногоор цахилгааны хэрэглээг тооцож бичдэг.

Жишээлбэл, арванхоёрдугаар сарын төлбөрийг тус сарын 1-ээс бус арваннэгдүгээр сарын тодорхой хоногууд арванхоёрдугаар сарын төлбөрт орж ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэн гэрээ байгуулж, сүлжээнд холбогдсон өдрөөс эхлэн төлбөрийн бичилтийг хийж, тооцдог. иргэн Н.Тавинбэх долдугаар сарын 10-нд гэрээ байгуулсан гэж үзвэл цахилгааны төлбөр нь долдугаар сарын 10-наас наймдугаар сарын 10-ныг хүртэл тооцогдож, наймдугаар сард төлбөр нь гарна. Энэ мэтчилэнгээр тооцвол арваннэгдүгээр сарын 10-наас арванхоёрдугаар сарын 10-нд хэрэглэсэн цахилгааны төлбөр нь арванхоёрдугаар сард гарна гэсэн үг.

Засгийн газрын тогтоол гарснаас хойш цахилгааны хэрэглээ 25 хувиар өссөн дүнтэй гарсан. Тоолуурын заалтаар цахилгааны төлбөрийг тооцож байгаа. Хэрэв хэрэглээ нэмэгдсэн бол цахилгааны хэрэглээ нэмэгдсэн л гэсэн үг. Бид ирсэн гомдлуудыг шалгаж, тоолуурын заалтад алдаа гарсан зүйл байхгүй байна" гэлээ. 

ҮЗЭХ:




ГҮМҮДА-Тэр ертөнц

30 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө