ШУУРХАЙ: "Амар" зочид буудлын 3УРГААН хүнээс халдвар илэрч, өөр газарт шилжүүлэв

ШУУРХАЙ: "Амар" зочид буудлын 3УРГААН хүнээс халдвар илэрч, өөр газарт шилжүүлэв

Франкфуртаас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг хороолол дахь Амар зочид буудалд тусгаарлаж байжээ. Тэдний тусгаарлалтын 14 хоногийн хугацаа өнөөдөр дуусаж, гэрийн ажиглалтад шилжих байсан ч тус зочид буудлаас халдвар илэрч тусгаарлалтад байсан иргэдийг өөр буудал руу нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.
 
Энэ талаар Цахиур.мн сайтад  нэг эмч, таван иргэнээс халдвар илэрсэн хэмээн бичжээ.
 
Эдгээр иргэд нь гадаадаас эрүүл ирээд халдвар авчихлаа гэж үзэж, ихээхэн шүүмжлэлтэй байгаа аж. Тэднийг хааш нь шилжүүлж буй тухай мэдээллийг огт хэлээгүй байна.