ВИДЕО:Жалганд гацсан түргэн тусламжийн автомашиныг гаргаж тусламж үзүүлжээ

ВИДЕО:Жалганд гацсан түргэн тусламжийн автомашиныг гаргаж тусламж үзүүлжээ

Чингэлтэйн уулын өгсүүр гудманд өчигдөр орой 22.00 цагийн орчимд түргэн тусламжийн автомашин жалга руу халтирч орж гацжээ. Энэ үеэр ойролцоо явж байсан BMW маркийн автомашины жолооч тус машиныг татаж гаргаж өгч тусалсан байна. Үүний хүчинд түргэний машин дуудлагадаа цаг алдалгүй очиж амжсан гэж Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч хэлж байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.