ЭМЯ: Мөнххада ХХК-ийн ХОЁР ажилтнаас коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ: Мөнххада ХХК-ийн ХОЁР ажилтнаас коронавирусийн халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдвар, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийжээ байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны арван хоёрдугаар сарын 31-ны өдрийн байдлаар халдварын таван тохиолдол шинээр бүртгэгдсэн. Эдгээрээс хүмүүсийн нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч, хоёр нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомтоос илэрсэн бол, хоёр нь автомашин борлуулдаг Мөнххада ХХК-ийн ажилтнаас илэрсэн, улмаар тандалт судалгаа хийгдэж байна" гэж мэдэгдлээ. Мөн тэрээр одоогоор халдвар голомтлон гарч байсан аймгуудад халдвар дахин илрээгүй бөгөөд манай улсад коронавирусийн 1220 тохиолдол бүртгэгдэж, 867 эдгэрсэн гэж мэдэгдлээ. Харин батлагдсан 373 тохиолдлын хоёр хүний биеийн байдал маш хүнд байна гэлээ.