Улаанбаатар хотын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан жил бүр НЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг телевизийн бүтээл болгон бэлтгэсэн нь өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн телевизээр 22:00 цагаас гарах юм.
Мөн он солигдох мөчид,
- Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль
 - Дамбын гүүр,
 - Баянхошуу,
 - Зүрх уулын энгэр,
 - Яармагийн морин тойруулгаас ёслолын буудлага хийхээр зохион байгуулжээ.
 
Улаанбаатар хотын төв талбайд болон нийслэлийн хэмжээнд ямар нэгэн олныг хамарсан, нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулагдахгүй болохыг НЗДТГ-аас албан ёсоор мэдэгдэжээ.