САЙН МЭДЭЭ: Халдвар авсан 6 иргэн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ

САЙН МЭДЭЭ: Халдвар авсан 6 иргэн эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6 хүн эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,215 болсон бол үүнээс 830 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 375 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 7, хүндэвтэр 99, хөнгөн 267 байна.