БЛҮҮМБЭРГ: Монгол Улс нийт хүн амынхаа 5 хувь буюу 165 мянган хүнийг дархлаажуулах вакцин захиалжээ

БЛҮҮМБЭРГ: Монгол Улс нийт хүн амынхаа 5 хувь буюу 165 мянган хүнийг дархлаажуулах вакцин захиалжээ

Дэлхийн түүхэн дэхь хамгийн том вакцинжуулалтын аян хэдийн эхэлжээ. Улс орон бүр өөрсдийн хүн ам, эдийн засаг, байгаль цаг уурын онцлогоос хамааран аль улсад үйлдвэрлэгдсэн вакциныг худалдан авах эсэхээ шийдэж буй. Харин "Блүүмбэрг" агентлаг дэлхийн улс орнууд одоогийн байдлаар хэдий хэмжээний  вакцины захиалга өгөөд байгаа талаар мэдээлжээ. Энэ оны сүүлээр дэлхий даяар нийтдээ 8.25 тэрбум тун вакцины захиалга хийгдээд байгаа аж.

Хэрвээ 8.25 тэрбум тун вакциныг дэлхий даяар тэгш хүртээвэл энэ нь дэлхийн хүн амын талаас илүү хэсгийг дархлаажуулах хэмжээний вакцин юм. Гэхдээ баян чинээлэг орнуудын зарим нь хүн амаа хэд дахин дархлаажуулах вакцин захиалаад байгаа бол ядуу буурай орнууд хүн амынхаа багахан хэсгийг эхний ээлжинд хамруулах тооцоотой байгаа гэв.

Тухайлбал 38 сая хүн амтай Канад улс 112 сая хүнийг хамруулах хэмжээний вакцин захиалж, дэлхийн улс орнуудыг захиалгын тоогоороо тэргүүлжээ. Харин АНУ даяар нийт хүн амын 0.9% -ийг вакцинжуулаад байна.  Монгол улсын хувьд одоогоор 165,000 хүнийг дархлаажуулах хэмжээний вакцин захиалаад байгааг "Блүүмбэрг" мэдээлжээ. Энэ нь Монгол улсын нийт хүн амын 5 хувь болж байгаа юм.

Pfizer-BioNTech вакциныг Хойд Америк, Европ, Ойрхи Дорнод даяар ашиглахаар болж, одоогийн байдлаар 26 оронд вакцинжуулах кампанит ажил эхлүүлээд байна. Харин “Moderna”-ийн вакцин мянга мянган сайн дурын ажилтнуудын туршилтаар коронавирусийн халдварыг 95% -иар бууруулсан болох нь тогтоогджээ. Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эх сурвалж: Bloomberg