АНУ-ын конгрессийн гишүүнээр саяхан сонгогдсон улс төрч Covid-19 өвчний хүндрэлээр нас баржээ

АНУ-ын конгрессийн гишүүнээр саяхан сонгогдсон улс төрч Covid-19 өвчний хүндрэлээр нас баржээ

Энэ сарын эхээр болсон конгрессийн сонгуулиар АНУ-ын Луйзиана мужид ялалт байгуулаад байсан Бүгд Найрамдах намын улс төрч Люк Лэтлоу коронавирусийн халдвараар 41 насандаа таалал төгссөн тухай өчигдөр албаны эх сурвалж мэдээлжээ.

Лэтлоу энэ сарын эхээр болсон сонгуулиар Луйзиана мужийн тавдугаар тойрогт 62 хувийн саналаар ялсан юм байна. Одоо мужийн хуулийн дагуу түүнийг орлох хүнийг тодруулах нэмэлт санал хураалт зохион байгуулагдах юм.

Лэтлоу нь арванхоёрдугаар сарын 18-ны өдөр коронавирусийн халдвартайгаа мэдэж, гэртээ тусгаарлагдаж байгаагаа Фэйсбүүк хуудсандаа мэдээлж байсан юм. Хэд хоногийн дараа түүний бие муудаж, Монро хотын Гэгээн Фрэнсисийн эмнэлэгт хэвтжээ. Тухайн үед Лэтлоугийн биеийн байдал тогтворжиж, Remdesivir эмээр эмчилж байгаа тухай эмнэлгийн захиргаа мэдээлж байв. Өнгөрч буй арванхоёрдугаар сар нь АНУ-ын хувьд цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн хүнд сар болж байна.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө