ЭМЯ: Улаанбаатар хотод сүүлийн 24 цагт 20 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ: Улаанбаатар хотод сүүлийн 24 цагт 20 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээ судалгааны талаар мэдээллээ. 

Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 30-нд улсын хэмжээнд 13,597 хүнд шинжилгээ хийхэд 20 хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ. 20 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд хоёр тохиолдол нь Франкфуртийн онгоцоор ирсэн иргэдийн гурав дахь давтан шинжилгээгээр илэрсэн. Хоёр тохиолдол нь ХСҮТ-ийн өмнөх батлагдсан тохиолдлын хавьтал эмнэлгийн ажилтнуудад /эмч, нягтлан/ халдвар илэрлээ. Бусад 16 тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод бүртгэгдсэн бөгөөд хоёр нь өвчтөн, нэг нь сахиур, бусад нь гэр бүлийн хавьтлууд болон бусад хавьтлууд байна.

"Тэнүүн-Огоо" автобус баазын ажилтнууд дундаас дахин нэг халдвар илэрсэн. Тухайн хүн нь тус баазад түлш түгээгч хийдэг, 24 цаг гараад 72 цаг амардаг хүн байна. Энэ хүн арванхоёрдугаар сарын 21-нд хамгийн сүүлд ажилдаа ирсэн бөгөөд тус компанийн 200 гаруй хүнийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй. "Тэнүүн-Огоо" автобус баазаас нийт дөрвөн хүн халдварт өртсөн байна" гэж мэдээллээ.