Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгт гал гарчээ

Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгт гал гарчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Дако” төвийн дэргэд “Сайжруулсан шахмал түлш борлуулах цэг”-т гал гарч байна гэсэн дуудлагыг 12.30-ны өдрийн 19:02 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 19:06 цагт очиж, сайжруулсан шахмал түлш борлуулдаг иргэн Э-ын 3х3 метрийн хэмжээтэй байр /322 дугаартай/-ны дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.