Их Британи улс “AstraZeneca”-ийн вакциныг албан ёсоор баталлаа

Их Британи улс “AstraZeneca”-ийн вакциныг албан ёсоор баталлаа

Оксфордын их сургууль, Англи-Шведийн "AstraZeneca" компанийн хамтран бүтээсэн вакциныг дөнгөж сая Их Британийн Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах газар (MHRA) баталлаа.

“MHRA”-аас гаргасан мэдэгдэлд “Вакцины эмнэлзүйн туршилтад хатуу хяналт тавьж,  мэргэжилтнүүд өгөгдлийг нарийвчлан шинжилсний эцэст аюулгүй байдал, чанар, үр нөлөөний стандартыг хангасан гэж дүгнэсэн" гэжээ.Их Британи эхний ээлжинд вакцины 100 сая тунг захиалсан бөгөөд үүнээс 4 сая орчмыг нь ойрын хэдэн хоногт багтаан авахаар төлөвлөж байна.

“AstraZeneca” вакцин нь ердийн температурт буюу 2-8 целсэд хадгалагддаг учраас зөөвөрлөхөд амар, түүнчлэн үнийн хувь бусад вакцинаас хямд гэдгээрээ давуу талтай.

Эмнэлзүйн сүүлийн үеийн туршилтуудын өгөгдлийг шинжилж үзэхэд тус вакцин нь тунг өгөх арга хэлбэрээс хамаарч 62-90 хувьтай үйлчилж байсан нь тогтоогдсон. Мөн вакцины  гаж нөлөө бага, өндөр настай хүнд дархлаа илүү сайн тогтдоодог, үнийн хувьд 3-4 ам.доллар бөгөөд, олноор үйлдвэрлэх боломжтой юм.

Эх сурвалж: Guardian




Улаанбаатарт 24 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө