Халдвар авсан жолооч найзуудтайгаа Улиастай орчимд салхинд гарч, нэг аягаар пиво дамжуулан ууцгаажээ

Халдвар авсан жолооч найзуудтайгаа Улиастай орчимд салхинд гарч, нэг аягаар пиво дамжуулан ууцгаажээ

“Тэнүүн Огоо” ХХК-ийн “Чингэлтэй-Зунжин” чиглэлийн автобусны жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд түүний ойрын хавьтлуудыг тусгаарласан болохыг өчигдөр ХӨСҮТ-өөс мэдэгдсэн. Харин өнөөдөр “тухайн жолоочийн ойрын хавьтал болсон хоёр жолоочоос халдвар илэрчээ.

Тухайн жолооч энэ сарын 24-ний өдрөөс хойш ажилдаа яваагүй бөгөөд одоогоор ХӨСҮТ-д тусгаарлагдсан, гэр бүлийнх нь хүн Баянзүрх дүүргийн эмнэлгийн сахиур байсан хэмээн мэдээлж байсан.

Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар "тухайн жолооч халдвартай гарахаасаа өмнө хувийн ажлаар чөлөө авсан байсан. Энэ сарын 26-нд ХСҮТ-д нас барсан иргэний оршуулгын ёслолд оролцоод, маргааш нь байгууллагынхаа 10 жолоочтой хамт Баянзүрх дүүргийн Улиастай орчимд салхинд гарч, пиво ууцгаажээ. Ингэхдээ нэг аяга дамжуулан хэрэглэсэн бөгөөд амны хаалт зүүгээгүй хэмээн мэдэгдсэн байна.

Харин Хавдар судлалын үндэсний төвд нас барсан иргэний талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Талийгаач нь нас барахаасаа өмнө халдвар авсан байсан үгүйг нь нарийн тогтоогоогүй. Гэхдээ тухайн оршуулах ёслолд оролцсон нэг хүнээс халдвар илэрсэн. Одоогоор 30 хүнийг тусгаарласан" хэмээн хэвлэлд мэдээлсэн юм.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө