Ослын улмаас алдсан хөлнийхөө ясыг зул сарын бэлэг болгон авчээ

Ослын улмаас алдсан хөлнийхөө ясыг зул сарын бэлэг болгон авчээ

Канадын Торонто хотын нэгэн залуу зул сарын баяраар дурсгалын бэлэг авсан нь түүний хөлний яс байжээ.

Жил гаруйн өмнө 24 настай Жастин Фернандез аймшигт осолд өртсөн байна. Тэрээр зам хөндлөн гарч яваад хурдтай  мотоциклд дайруулж, азаар амьд үлдэж чадсан ч эмч нар түүний нэг хөлийг тайрахаас аргагүй болжээ. Эмнэлгээс гарсны дараа Жастин өөрийн эрхтнээ орхихыг хүссэнгүй. Харамсалтай нь Канадын хууль тогтоомжийн дагуу тайруулсан хөлийг эздэд нь олгох боломжгүй байв. Гэсэн ч тэрээр бууж өгөхийг хүссэнгүй, хэдэн зуун удаа утасдаж, хүсэлт гаргаж хөлөө авахын тулд бүхий л аргыг ашиглажээ.

Харин Жастинд аз тохиож, тусалж чадах хүмүүстэй уулзсан нь Торонтогийн Байгалийн Түүхийн Музейн ажилтнууд байв. Тус байгууллагад Хойд Америкийн ан амьтны аймгийг төлөөлөх олон олдвор байсан бөгөөд амьтны ясыг маш сайн мэдэх мэргэжилтнүүд түүнд туслахаар болсон байна. Мэргэжилтнүүдийн танилын хүрээ, холбоо харилцааны тусламжтайгаар бүрэн ариутгалын нөхцөлд хадгална гэж ятгаж чадсаны үр дүнд Жастинд хөлийг нь эмнэлгээс буцаан өгсөн аж.  Эмнэлэгт түүний хөлийг хөлдөөсөн байсан бөгөөд булчин мөгөөрснөөс нь салгаж, дараа нь устөрөгчийн ислээр цэвэрлэсэн байна. Ийнхүү залуу хүү өөрийн хөлнийхөө ясыг дурсгал болгон өөртөө үлдээж чаджээ.

Эх сурвалж: New York Post




Өнөөдөр цэлмэг байна

17 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

18 цагийн өмнө