Ажлаа хийж байхдаа халдвар авсан эмнэлгийн ажилтнуудад дөрвөн сая төгрөг олгохоор боллоо

Ажлаа хийж байхдаа халдвар авсан эмнэлгийн ажилтнуудад дөрвөн сая төгрөг олгохоор боллоо

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар аймгуудын өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэх тэргүүтэй 30 орчим асуудал хэлэлцэж байгаа бөгөөд эхний шийдвэрүүд гарчээ. 

Тодруулбал, ажлаа хийж байхдаа халдвар авсан эмнэлгийн ажилтнуудад дөрвөн сая төгрөг олгохоор болсон байна. Мөн цаашид  ч мөнгөн тусламжийг нэмэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болгожээ.

Өнөөдрийн байдлаар 29 эрүүл мэндийн ажилтан халдвар аваад буй. Үүнээс 17 нь ХӨСҮТ-ийн Халдвартын клиникийн ажилчид бол 12 нь Цэргийн төв эмнэлгийн эмч, ажилтнууд байгаа юм. 




Өнөөдөр нохой өдөр

1 цагийн өмнө