Хятадын тэрбумтан Жэк Магийн хөрөнгө 11 тэрбум ам доллараар буурчээ

Хятадын тэрбумтан Жэк Магийн хөрөнгө 11 тэрбум ам доллараар буурчээ

Өнгөрсөн 10-р сарын сүүлчээс эхлэн БНХАУ өөрийн технологийн компаниудын үйл ажиллагааг хянах ажлыг эрчимжүүлснээр тэрбумтан Жэк Ма-ийн хөрөнгө 11 тэрбум гаруй ам доллараар буурчээ. Цар тахлын улмаас энэ жил мэдээллийн технологийн компаниудын орлого нэмэгдсэн тул Жек Ма Азийн хамгийн чинээлэг хүний ​​“цол”-оо эргүүлэн авахаар төлөвлөж байсан нь дамжиггүй.

Гэсэн ч Үнэт цаасны зохицуулах байгууллагын ойлгомжгүй байдал, тавьсан шаардлагуудын улмаас Хятадын тэрбумтан Жак Магийн хөрөнгө энэ жил 61.7 тэрбум доллараас 50.9 тэрбум ам.доллар болж буурсан байна. Ингэснээр тэрээр “Bloomberg Billionaires Index”-ийн гаргадаг дэлхийн хамгийн чинээлэг 500 хүний ​​жагсаалтын 25-р байрд бичигджээ.

Хөл хорионы улмаас технологийн чиглэлийн компаниудын хувьцаа энэ оны эхээр өсөж байсан ч тус улсын Засгийн газраас тавьж буй хяналтын улмаас сүүлийн хэдэн долоо хоногт Хятадын технологийн салбарын “толгойлогчид” хэдэн зуун тэрбум долларын зах зээлийн үнэлгээгээ алджээ.

Тухайлбал “Pony Ma’s Tencent Holdings Ltd”-ийн хувьцаа 11-р сарын эхэн үеэс хойш 15 хувиар, Хүнсний хүргэлтийн томоохон компани болох “Meituan”-ийн хувьцаа өнгөрсөн сарын оргил үеэс бараг тавны нэгээр буурчээ. Мөн Alibaba-ийн Америк дахь үнэт цаас 10-р сарын сүүлээс хойш 25 хувиар буурсан байна.

Дашрамд дурдахад дэлхийн хамгийн чинээлэг 500 хүний жагсаалтын нэгдүгээр Жефф Безос, хоёрдугаарт “Microsoft” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Билл Гейтс, гуравдугаарт Элион Маск тэргүүлж байна. 

Эх сурвалж: Bloomberg