Навальныйг нэг хоногийн дотор Германаас ОХУ-д буцаж ирэхгүй бол шоронд хийхийг сануулжээ

Навальныйг нэг хоногийн дотор Германаас ОХУ-д буцаж ирэхгүй бол шоронд хийхийг сануулжээ

ОХУ-ын шоронгийн алба өчигдөр /2020.12.28/ сөрөг хүчин Алексей Навальныйд Германаас нэг хоногийн дотор яаралтай эргэж ирэхийг мэдэгджээ. Хэрвээ энэ хугацаанаас хоцорвол шоронд орохыг сануулсан байна.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путинг хамгийн ихээр шүүмжилдгээрээ алдартай Навальный энэ оны наймдугаар сард хордож, эмнэлгийн тусламж авахаар Германд очсон билээ.

Харин Москвагийн зүгээс хордсон гэх ямар ч баталгаа байхгүй, байлаа гэхэд эрх баригчид тэр хэрэгт нь оролцоогүй хэмээн мэдэгдсэн юм.

Холбооны шоронгийн албаны мэдээлснээр, Навальный 2014 оноос хойш мөрдөн байцаалтад орж, удалгүй тэнсэн харгалзах ял эдэлж эхэлсэн бөгөөд эрүүл мэндийн гэх шалтгаанаар хил даван Германд очиж, тэндээ их хугацааг өнгөрүүлж байгаа нь ОХУ-ын эрүүгийн хуулийг зөрчиж, үл хүндэтгэж байгаа хэрэг. Навальный эмнэлгээс есдүгээр сарын 20-нд гарсан бөгөөд хордлогын шинж тэмдгүүд аравдугаар сарын 12 гэхэд бүрэн арилсан. Мөн Навальный хулгайн хэргээр гурван жил хагасын тэнсэн харгалзах шийтгэлтэй байгаа бөгөөд тэр нь энэ сарын 30-нд дуусна. Тиймээс тэнсэн харгалзах шийтгэлийн журмыг зөрчвөл ялыг хүндрүүлж, шоронд суулгах хүртэл ял оноож болдог” талаар сануулжээ.

Эх сурвалж: CNN