ВИДЕО: Хорват улсад 6,4 баллын газар хөдлөлт болж, долоон хүн нас бараад байна

ВИДЕО: Хорват улсад 6,4 баллын газар хөдлөлт болж, долоон хүн нас бараад байна

Өчигдөр/2020.12.29/ Хорватын төв хэсэгт 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болж долоон хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан хэмээн АНУ-ын Геологийн алба болон Хорватын албаныхан мэдээлжээ. Орон нутгийн цагаар үдийн дараахан нийслэл Загребээс зүүн өмнөд зүгт 30 милийн зайд болсон газар хөдлөлт Балканы хойг хүртэл мэдрэгдсэн байна. Европ-Газар дундын тэнгисийн газар хөдлөлтийн төвийн мэдээлснээр энэхүү газар хөдлөлт нь жил тооцогдсон хамгийн хүчтэй газар хөдлөлтөөр бүртгэгджээ.

Газар хөдлөлтийн улмаас маш олон байшин нурж, нурангид дарагдсан иргэдийг цэргийнхэн аврах ажлыг зохион байгуулж эхэлжээ.

Тус улсын Засгийн газар иргэддээ хандан газар хөдлөлтийн голомт болсон Петринжа хот руу явахгүй байхыг уриалж байна. Одоогоор яг хэдэн хүн нас барсныг тогтоогүй байгаа ч Засгийн газрын үндсэн хуралдааны өмнөх хамгийн сүүлийн мэдээлэлд долоон хүн гэж дурджээ. Нас барагсдын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгааг албаныхан мэдээлж байна.

Эх сурвалж: CNN