Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт химийн эмчилгээний 15 ортой тасаг нээнэ

Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт химийн эмчилгээний 15 ортой тасаг нээнэ

Хавдар судлалын үндэсний төвийн ажилтан болон тэдний ойрын хавьтлааскоронавирусийн халдвар илэрсэн тул гаднаас үйлчлүүлэгч авахгүй байгаа билээ. Иймээс өвчтөнүүдийн эмчилгээг тасалдуулахгүйн тулд Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт хими эмчилгээний 15 ортой тасаг нээхээр болжээ.

Тус тасагт Баянгол, Баянзүрх дүүргийн иргэд болон Чингэлтэй дүүргээс нэн шаардлагатай иргэдийг хүлээн авах бөгөөд ХСҮТ-ийн хими эмчилгээний эмч нар цахимаар зөвлөн ажиллах юм байна.

Түүнчлэн аймаг, дүүргийн эмнэлэгт хавдрын хими эмчилгээ хийгдэх аж. Хотод байгаа орон нутгийн иргэд хол хорио цуцлагдсаны дараа орон нутагтаа очиж эмчилгээгээ үргэлжлүүлэх бөгөөд нэн яаралтай орон нутгийн иргэдийн эмчилгээний асуудлыг судалж байна гэж Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээллээ.