ЭМЯ: БЗД-ийн эмнэлэгийн голомтоос 18, Токиогоос ирсэн хоёр хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ: БЗД-ийн эмнэлэгийн голомтоос 18, Токиогоос ирсэн хоёр хүнээс халдвар илэрлээ

ЭМЯ-аас ээлжит хэвлэлийн хурлаа хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавируст халдварын нөхцөл байдал хийгээд сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээний мэдээллийг танилцууллаа.

Тэрээр "12 дугаар сарын 29-ны өдөр нийт 12,828 хүнд PCR шинжилгээ хийхэд 20 хүнээс коронавирус илэрлээ. Үүнээс 18 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгийн голомттой холбоотойгоор илэрсэн тохиолдол байна.

Мөн арванхоёрдугаар сарын 20-нд Токио-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр ирсэн хоёр хүний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 1195 болж байна" гэв.