ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 38 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 38 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-аас ээлжит хэвлэлийн хурлаа хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавируст халдварын нөхцөл байдал хийгээд сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээний мэдээллийг танилцууллаа. 

Тэрээр "12 дугаар сарын 28-ны өдөр 14035 хүнд PCR шинжилгээ хийхэд 38 хүнээс коронавирус илэрлээ. Үүнээс 36 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгийн голомттой холбоотойгоор илэрсэн тохиолдол байна. Тодруулбал, хоёр сувилагч, нэг үйлчлэгч, зургаан сахиур, дөрвөн өвчтөн, гэр бүлийн хавьтал 17 бусад хавьтал хоёр байна.

Мөн Франфуртийн тусгай нислэгээр ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 1175 болж байна. Халдварын бүртгэгдсэн тохиолдлоос өчигдөр 34 хүн эдгэрч нийт эдгэрсэн хүний тоо 745 болсон" гэв.