Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст холбооны инженер мэргэжилтэй алба хаагчийн ар гэрийнх нь хүн БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Ингээд ойрын хавьтлуудаас нь шинжилгээ авахад давтан шинжилгээгээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст ажилладаг тухайн алба хаагчаас халдвар илэрсэн байна. Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн алба хаагч нь ажилдаа ирж байсан ба ойрын хавьтал болох 250 гаруй алба хаагчдыг одоогоор тусгаарлан, шинжилгээ авч байгаа ажээ.