А.Амбасэлмаа: Зэвсэгт хүчний 120-р ангийн ажилтан хоёр дахь хавьтал болсон тул тусгаарласан

А.Амбасэлмаа: Зэвсэгт хүчний 120-р ангийн ажилтан хоёр дахь хавьтал болсон тул тусгаарласан

“Зэвсэгт хүчний 120-р ангийн салааны дарга эмэгтэйгээс коронавирус илэрсэн” гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр тараад байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Цэргийн ангийн даргаас коронавирус илрээгүй. Харин гэр бүлийнх нь хүн өвдсөн учраас хоёрдахьч хавьтал болсон. Хоёрдахьч хавьтлуудаас бид шинжилгээ аваад явж байна. Голомтлон гарч байгаа тул бид хавьтлын хавьтал гэж хөөж, илрүүлж байгаа. Ер нь ДЭМБ-ийн зөвлөмжид “хоёрдахьч хавьтлыг шинжил” гэсэн зүйл байдаггүй. Гэхдээ бид улс орныхоо онцлогт тааруулж, халдварыг хүн ардынхаа дунд тархаахгүй гэж хоёрдахьч хавьтлаас шинжилгээ авч байна” гэв.