Цус сэлбэлтийн төв хомсдолд орсон тул иргэдийг цусаа хандивлахыг уриалж байна

Цус сэлбэлтийн төв хомсдолд орсон тул иргэдийг цусаа хандивлахыг уриалж байна

Дэлхийн олон улс оронд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний хомсдол байсаар байна. Манай улсын хувьд ч коронавирусийн цар тахлын улмаас цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийг бүрдүүлэхэд бэрхшээл тулгарч эхэлжээ.Тиймээс иргэдийг цусаа хандивлаж, энэхүү цар тахлын онцгой нөхцөл байдалд бусаддаа амьдрал бэлэглэхийг уриалж байна.

Коронавирусийн үед яаж донор болох вэ?

  • "Цус сэлбэлт судлалын үндэсний төв" гэсэн фейсбүүк пейж хуудасруу орж чатаар юм уу и-мейлээр урилга авна.
  • Урилгаа бариад цусны донор болохоор 1 юм уу 2-р эмнэлэг дээрх цусны төвд очно. Цагдаа зогсоовол урилгаа үзүүлээд чөлөөтэй явж болно.
  • Халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлаарай.

Жич: 17-60 насны 45 кг-с дээш жинтэй в, с вирусгүй өөрийгөө эрүүл гэж бодож байгаа хүн бүр цусны донор болох боломжтой.