ЭМЯ: БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод 10 хүнээс, Цэргийн төв эмнэлгийн 6 ажилтнаас коронавирус илэрлээ

ЭМЯ: БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод 10 хүнээс, Цэргийн төв эмнэлгийн 6 ажилтнаас коронавирус илэрлээ

ЭМЯ-аас 11.00 цагийн ээлжит мэдээллээ хийж коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээний хариуг мэдээллээ.

Тэрээр "12 дугаар сарын 27-ны өдөр 8894 хүнд PCR шинжилгээ хийхэд 16 хүнээс коронавирус илэрлээ. Үүнд:

  • 10 тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой голомтоос
  • 6 тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт ажиллаж буй эмч, сувилагч нар байна. Эдгээр ажилчин 14 хоногийнхоо тусгаарлалтад байхдаа халдвар авсан байна.

Харин бусад аймгийн голомтод шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Улаанбаатар хотод нийт 340 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс 19 нь эрүүл мэндийн ажилчин. 

Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1137, дотоодын нийт халдварын тоо 666 боллоо.Нийт бүртгэгдсэн халдварын 711 нь эдгэрээд байгаа бол биеийн байдал нь маш хүнд хоёр, 8 хүний биеийн байдал хүнд, 50 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Дотоодын 666 батлагдсан тохиолдлыг байршлаар нь үзүүлбэл,

  • Улаанбаатар хотод 340,
  • Сэлэнгэ аймагт 217
  • Дархан-Уул аймагт 45
  • Дорноговь аймагт 32
  • Орхон аймагт 25
  • Говьсүмбэр аймагт 4 тохиолдол шинээр бүртгэгдээд байна.