ХСҮТ-д халдвар гарсантай холбоотойгоор энэ долоо хоногт гаднаас өвчтөн хүлээн авахгүй гэв

ХСҮТ-д халдвар гарсантай холбоотойгоор энэ долоо хоногт гаднаас өвчтөн хүлээн авахгүй гэв

Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ /-ийн хоёр ажилтнаас мөн тэдний ойрын нэг хавьтлаас коронавирусийн халдвар илрээд байгаа билээ. Иймд тус эмнэлэгт энэ долоо хоногт гаднаас үйлчлүүлэгч авахгүй гэж мэдэгдлээ.

ХСҮТ-ийн ерөнхий мэс заслын эмчилгээ үйлчилгээ Баянгол дүүргийн эмнэлэгт, эмэгтэйчүүдийн мэс засал Амгалан амаржих газарт явагдаж байгаа аж. Харин өвчтөнүүдийн боолт, хими эмчилгээ зэргийг харьяа дүүргийн эмнэлэгт хийнэ юм байна.

Түүнчлэн УОК-ын шийдвэрийн дагуу нөхцөл байдал өөрчлөгдвөл тухай бүрт нь мэдэгдэх болно гэж ХСҮТ-өөс мэдээллээ. ХСҮТ-д одоогоор тусгаарлагдаж буй 134 өвчтөн, 71 сахиурт эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй юм.

Халдвар гарсантай холбоотойгоор ХСҮТ-д тандалт судалгааг явуулж, тэдний ойрын хавьтал 112 хүнийг тусгаарласан байна. Мөн дам хавьтал 500 гаруй хүнийг илрүүлж, шинжилгээнд хамруулж байгаа аж.