Орон гэргүй тэнэмэл эр шатаж буй байшин руу орж 10 муур, 6 нохойг аварчээ

Орон гэргүй тэнэмэл эр шатаж буй байшин руу орж 10 муур, 6 нохойг аварчээ

АНУ-ын Атлантад байрладаг “W-Underdogs” амьтан хамгаалах төвийн байранд гал гарч, муур, нохойнууд гарч чадалгүй гацжээ. Гэтэл 53 настай Кит Уолкер хэмээх гудамжинд амьдардаг эр шатаж буй байр руу орж үлдсэн 6 нохой, 10 муурыг аварсан байна. Гал сөнөөгчдийг ирэх үед Кит Уолкер аль хэдийн бүх амьтдыг аюулгүй газарт шилжүүлсэн байсан гэнэ. 

13 настайгаасаа хойш орон гэргүй болсон Уолкер Браво нэртэй питбул нохойтой бөгөөд орой бүр тус хамгаалах байранд нохойгоо аваачдаг байжээ.

Кит Уолкер CNN-д өгсөн ярилцлагадаа“Би айгаагүй гэж худлаа хэлэхгүй. Үнэндээ тамд байгаа юм шиг их утаанд ороод үнэхээр их балмагдаж, сандарсан. Хэрэв та нохойд хайртай бол дэлхийн хэнийг ч хайрлаж чадна. Миний нохой миний хамгийн сайн найз, би түүнгүйгээр амьдарч чадахгүй байсан. Тиймээс би бусад нохдыг аврах ёстой гэдгээ л мэдэж байсан” гэжээ. 

Уг төвийн захирал Кит Уолкерын баатарлаг үйлсийн талаар цахим хуудаснаа нийтэлснээр маш олон хүн түүнд баярласнаа илэрхийлсэн байна. “W-Underdogs” төвийн байр бүрэн шатаагүй ч үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул амьтдыг түр хамгаалах байр руу нүүлгэж шилжүүлжээ. 

Эх сурвалж: CNN