Сүйрсэн Помпей хотын тууриас 2 мянган жилийн өмнөх хүнсний ул мөр олджээ

Сүйрсэн Помпей хотын тууриас 2 мянган жилийн өмнөх хүнсний ул мөр олджээ

МЭ 79 онд галт уулын дэлбэрэлтэд өртөж сүйрсэн Помпей хотоос археологичид эртний гудамжны хоолтой холбоотой шинэ олдвор илрүүлжээ. “Термополиум” буюу “халуун хоолны тоолуур” гэсэн латин үгээр нэрлэгдсэн уг мухлагаас Ром улсаар дайрч өнгөрөх аянчид халуун хоол, уух зүйл авдаг байсан аж. 

Археологичид мухлагт байсан хоолны савнуудаас 2000 орчим жилийн настай хүнсний ул мөр, чимэглэлтэй хүрэл аяга, шөл хийхэд ашигладаг шаазан, дарсны хундага зэрэг олдсон байна. Үүгээр ч зогсохгүй чингэлгээс гахайн мах, загас, дун, үхрийн махны ул мөр олдсон байна.

Мухлагийн хүнс олдсон хэсэг

Неаполиас зүүн урагш 23 км (14 миль) зайд орших Помпей хотод олон атомын бөмбөгтэй тэнцэх галт уулын дэлбэрэлт болж 13 мянга орчим хүн амь үрэгдсэн гэж түүхэнд бичигдсэн байдаг. Тус хотыг аялал жуулчлалын бааз болгосон бөгөөд археологичид өнөөг хүртэл шинэ олдворуудыг илрүүлсээр байна. 

Эх сурвалж: CNN