Япон улс маргаашаас эхлэн гадаадын иргэдийг хилээр нэвтрэхийг хориглоно

Япон улс маргаашаас эхлэн гадаадын иргэдийг хилээр нэвтрэхийг хориглоно

Их Британид анх бүртгэгдэж байсан коронавирусийн шинэ төрөл Япон улсад илэрсэнтэй холбоотойгоор тус улс маргаашаас эхлэн 2021 оны нэгдүгээр сарыг дуустал гадаадын иргэдийг хилээр нэвтрэхийг хориглох шийдвэр гаргажээ. Хоёр хоногийн өмнө Их Британиас Японд ирсэн таван иргэн Covid-19-ийн шинэ хувилбараар өвчилсөн нь тогтоогдсоны дараа Засгийн газраас энэхүү шийдвэрийг гаргасан байна. 

Коронавирусийн шинэ хувилбарыг эрдэмтэд хүнээс хүнд халдах чадвар нь илүү өндөр хэмээн таамаглаж буй. Учир нь Их Британийн өмнөд нутагт халдварын тохиолдол сүүлийн үед эрс нэмэгдэж, үүнээс ихэнх нь шинэ төрлийн вирусээр өвчилсөн байгаа юм. 

Одоогоор Их Британиас эхлэлтэй коронавирусийн шинэ хувилбар Дани, Шотланд, Уэльс, Япон, Франц, Нидерланд, Швейцар улсуудад бүртгэгдээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор 40 гаруй улс Их Британиас зорчих хөдөлгөөнийг хязгаарласан бол зарим орон халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн улсууд руу аялахыг хоригложээ. 

Эх сурвалж: CNN