“Moderna”-ийн вакциныг тариулсан өвчтөнд хүнд хэлбэрийн харшлын шинж тэмдэг илэрсэн анхны тохиолдол бүртгэгдлээ

“Moderna”-ийн вакциныг тариулсан өвчтөнд хүнд хэлбэрийн харшлын шинж тэмдэг илэрсэн анхны тохиолдол бүртгэгдлээ

АНУ-ын биохимийн “Moderna” компанийн вакциныг тариулсан өвчтөнд хүнд хэлбэрийн харшлын хариу урвал илэрсэн анхны тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт/2020.12.26/ АНУ-ын Бостонд Хоссейн Садрзаде хэмээх доктор “Moderna”-ийн вакцин хийлгэсэн байна.

Үүний дараа түүний зүрхний  цохилт минутад  150 хүрч, хэл нь бадайрч, мэдээ алдан, хүйтэн  хөлс  нь асгарч, толгой  эргэх, даралт нь гэнэт  унах  зэрэг шинж тэмдгүүд илэрчээ.

Тус эмч хясааны харшилтай байсан бөгөөд вакцин тариулснаас хэдхэн минутын дараа харшил нь сэдэрч яаралтай түргэн тусламж дуудсан байна. Үүний дараа эмнэлэгт дөрвөн цагийн турш эмчилгээ хийлгэж, хэвийн байдалдаа оржээ. 

Модернагийн хэвлэлийн төлөөлөгч Рэй Жорданхувь хүний ​​асуудлаар олон нийтэд тайлбар өгөх боломжгүй гэж мэдэгдсэн байна. Вакцины хариу үйлдлийн талаархи мэдээллийг тус агентлагийн вэбсайт дээр ирэх долоо хоногоос байршуулна гэсэн мэдээ байна. 

Харшлын  шинж тэмдэг илэрсэн тухай  мэдээлэл  гармагц тус вакциныг авахаар ярьж байсан зарим орон нөхцөл байдлыг ажиглаж, хянасны дараа шийдвэрээ гаргана гэж мэдээлжээ. Тухайлбал, БНСУ-ын Халдварт өвчнөөс  сэргийлэх газраас хараахан  их  хүн тариулаагүй учир эхэлж  авсан орнуудын  нөхцөл  байдлыг үргэлжлүүлэн  хянаж ажиглана гэж мэдэгдлээ.

Халдварт  өвчнөөс сэргийлэх төвийн дарга  Жон Ин Гён  "Модерна  вакцины эмнэлзүйн  гурав дахь туршилтад  40 мянган хүн хамрагдсан бөгөөд  энэхүү  вакциныг нийт  20 хүн тариулсан гэдэг нь маш бага  тоо. Тиймээс   цаашдаа хянаж, ажиглаж байж эцсийн шийдвэрийг гаргах  болно" гэжээ.

Үүнээс гадна Америк, Германы хамтарсан “Pfizer”вакциныг тариулсан зургаан хүнд хөнгөн хэлбэрийн харшлын шинж тэмдэг илэрсэн гэж мэдэгдээд буй. 

Эх сурвалж: NYtimes