Коронавирусийн халдвартай иргэн зүрх судасны өвчнөөр нас баржээ

Коронавирусийн халдвартай иргэн зүрх судасны өвчнөөр нас баржээ

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байсан 76 настай иргэн өчигдөр /2020.12.25/ нас баржээ.

Тус иргэн нь цээжний булчин сулрах, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерийн даралт ихтэй, чихрийн шижингийн хэв шинж хоёртой, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй байсан бөгөөд зүрх судасны дутагдлаар нас барснаас гадна дагалдах онош нь коронавирусийн халдвар байжээ.

Талийгаачийн биеийн байдал маш хүнд байсан учир тус эмнэлгээс шилжүүлэхгүйгээр үндсэн оношоор нь эмчилж байсан аж. 

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 194 хүн байгаагаас 102 нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд байна. Мөн эрчимт эмчилгээний тасагт үндсэн өвчнөөрөө 16 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.