Абэ Шинзо 30 сая иений асуудлаар ард түмнээсээ уулчалт гуйв

Абэ Шинзо 30 сая иений асуудлаар ард түмнээсээ уулчалт гуйв

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо алба хашиж байх үедээ Сакура цэцэглэх баярын үед хийсэн хүлээн авалтын зардлын талаар тухайн үед худал мэдээлэл өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч Парламентын гишүүдээсээ уучлал гуйжээ. Тэрээр 2016-2019 онуудад дэмжигчдэдээ зориулж хүлээн авалт зохион байгуулсан бөгөөд үүнд 30 сая иен /825 сая орчим төгрөг/ улсын төсвөөс зарцуулсан байна. 

Энэ асуудлаар өчигдөр /2020.12.25/ түүнийг парламентын танхимд дуудан гишүүд асуулга явуулжээ. Ерөнхий сайд асан энэ төлбөрийн талаар юу ч мэдэхгүй гэж мэдэгдэж “Нягтлан бодох бүртгэл тухайн үед надад мэдэлгүйгээр болжээ. Гэхдээ би болсон явдлын төлөө ёс суртахууны хариуцлагаа мэдэрч байна. Энэ асуудлыг би гүн гүнзгий тусган авч, иргэд, бүх хууль тогтоогчдоос зүрх сэтгэлээсээ уучлалт гуйж байна” гэжээ. 

Абэгийн албан тушаалтнуудтай холбоотой дуулианыг сөрөг хүчнийхэн эхлүүлсэн гэж хэлж болно. Сөрөг хүчний зүгээс Абэг 2018 онд Токио дээд зэрэглэлийн зочид буудалд хүлээн авалт хийсэн бөгөөд тухайн үед 5 мянган иен /48 доллар/ төлсөн тухай баримтыг гарган ирснээр энэ асуудал сөхөгдсөн юм. 

Үүнтэй холбоотойгоор хоёр хоногийн өмнө /2020.12.24/ Токио дүүргийн прокурорын газраас Абэгийн нарийн бичгийн дарга Хироюки Хайкаваг яллагдагчаар татаж яллах түүнд нэг сая иен (9650 доллар) торгууль ногдуулжээ. Прокурорын байгууллагаас Абэгийн эсрэг яллах дүгнэлт үйлдэхгүй хэмээн мэдэгдсэн ч хангалттай нотлох баримт шаардсан байна. 

Эх сурвалж: Guardian