ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа иргэдээс түүврийн аргаа сорьц авна гэж мэдээллээ. Тэрээр “Коронавирусийн халдварын маш том том голомтууд бүртгэгдэж байна. Эхний голомтууд хяналтад орж хүрээ, хязгаар нь тогтоогдсон ч гэсэн дараа дараагийн шинэ голомт үүсэх өндөр эрсдэлтэй байна. Хүн амын дунд амьсгал агаар дуслын халдваруудын том дэгдэлтийн дараа хаанаас ч "алаг цоог" өвчлөл гарах магадлалтай.
Тиймээс ХӨСҮТ-өөс ЭМЯ-ны сайдын тушаалын дагуу томуугийн тандалтын тогтолцоон дээр суурилсан хүн амын дундах коронавируст халдварын тандалтыг өргөжүүлэх, сорьц авах ажиллагааг эхлүүлж байна.
Бид эрсдэлт бүлэг өөрөөр хэлбэл, томуу, томуу төст амьсгалын замын цочмог халдвараар өвчилсөн болон өвчлөх өндөр эрсдэлтэй ахмад настан, бага насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй хүмүүсээс түүврийн аргаа шинжилгээ авна. Мөн нэмээд Улаанбаатар хотын найман дүүргийн томоохон аж ажуй нэгжүүд, худалдааны төв, эмнэлэг, нийтийн тээвэр, асрамжийн газар, банкны ажилчдаас түүврийн аргаар сорьц цуглуулна. Үүний үр дүнд Улаанбаатар хотын 100 нэгж бүрээс 30 сорьцыг авах байдлаар долоо хоногт 3 мянган сорьц цуглуулж, эрсдэлт бүлгийн хүн амд халдвар илэрч байгаа эсэхийг хянах боломжтой болно” гэв.