ЭМЯ: БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод 4, Хавдар судлалын үндэсний төвтэй холбоотой 3 тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ: БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод 4, Хавдар судлалын үндэсний төвтэй холбоотой 3 тохиолдол бүртгэгдлээ

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11.00 цагийн мэдээллээ хийж байна. Мэдээллийн эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сүүлийн 24 цагт хийгдсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрээр “12 дугаар сарын 25-ны өдөр 14,227 хүнд PCRшинжилгээ хийхэд 7 хүнээс коронавирус илэрлээ.Үүнд:

  • Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой голомтод шинээр 4 тохиолдол
  • Улаанбаатар хотод Хавдар судлалын Үндэсний төвийн 2 эмч, тэдгээрийн ойрын хавьтал нэг хүнээс коронавирус илэрсэн байна. 

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,082 болсон бөгөөд үүнээс 711 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар 362 хүн эмчлэгдэж байна. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 6, хүндэвтэр 53, хөнгөн 300 байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон аймагт коронавируст халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотод өмнө нь бүртгэгдэж байсан буюу ачаа тээврийн жолоочоос эхтэй халдварын голомтод батлагдсан тохиолдол нэмэгдээгүй" гэв.